Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 05 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023.05 дугаар сард Чулуут-Чулуут, Тэрхийн цагаан нуур, Гичгэнэ-Тариат, Хойд тамир-Их тамир, Чулуут-Өндөр-Улаан, Өгий нуур, Суман-Тариат, Хануй-Эрдэнэмандал, Орхон-Өлзийт, Урд тамир дээд, доод 11 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
2023 оны 5-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт-1/-д үзүүллээ.
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Гичгэнэ-Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 137.3, эрдэсжилт 102.7мг/л, хатуулаг 1.16 мг-экв/л, төмөр 0.08мг/л, нитрат азот 0.04 мг/л, сульфат 1.1 мг/л, хлор 2.1 мг/л, гидрокарбонат 74.4 мг/л, магни 2.4 мг/л байна.
Суман-Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 180.5, эрдэсжилт 131.3мг/л, хатуулаг 1.68 мг-экв/л, төмөр 0.02мг/л, нитрат азот 0.06мг/л, сульфат 0.7 мг/л, хлор 3.9 мг/л, гидрокарбонат 96.4 мг/л, магни 5.8 мг/л байна.
Тэрхийн цагаан нуур-Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 94.8, эрдэсжилт 75.6 мг/л, хатуулаг 0.76 мг-экв/л, төмөр 0.05мг/л, нитрат азот 0.09мг/л, сульфат 0.7 мг/л, хлор 2.1 мг/л, гидрокарбонат 53.7 мг/л, магни 1.5 мг/л байна.
Чулуут-Өндөр-Улаан усны цахилгаан дамжуулах чадвар 176.6, эрдэсжилт 136.6 мг/л, хатуулаг 1.76 мг-экв/л, төмөр 0.06мг/л, нитрат азот 0.02 мг/л, сульфат 0.7 мг/л, хлор 3.9 мг/л, гидрокарбонат 101.3 мг/л, магни 7.8 мг/л байна.
Чулуут-Чулуут усны цахилгаан дамжуулах чадвар 120.6, эрдэсжилт 94.1мг/л, хатуулаг 1.12 мг-экв/л, төмөр 0.06 мг/л, нитрат азот 0.07мг/л, сульфат 1.1 мг/л, хлор 2.8 мг/л, гидрокарбонат 68.3 мг/л, магни 7.8 мг/л байна.
Орхон-Өлзийт усны цахилгаан дамжуулах чадвар 225.6, эрдэсжилт 208.6 мг/л, хатуулаг 1.84 мг-экв/л, төмөр 0.04мг/л, нитрат азот 0.08мг/л, сульфат 14.6 мг/л, хлор 12.8 мг/л, гидрокарбонат 126.9 мг/л, магни 7.8 мг/л байна.
Хануй-Эрдэнэмандал усны цахилгаан дамжуулах чадвар 236.0, эрдэсжилт 187.1 мг/л, хатуулаг 2.12 мг-экв/л, төмөр 0.11мг/л, нитрат азот 0.08мг/л, сульфат 1.4 мг/л, хлор 3.2 мг/л, гидрокарбонат 138.5мг/л, магни 8.3мг/л байна.
Өгий нуур- Өгий нуур усны цахилгаан дамжуулах чадвар 605.6, эрдэсжилт 530.3мг/л, хатуулаг 3.64 мг-экв/л, төмөр 0.01мг/л, нитрат азот 0.11мг/л, MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулахад фторын агууламж 0.6 мг/л-ээр их, сульфат 57.1 мг/л, хлор 20.2 мг/л, гидрокарбонат 317.3 мг/л, магни 31.1 мг/л байна.
Хойд тамир-Их тамир усны цахилгаан дамжуулах чадвар 124.8, эрдэсжилт 98.3мг/л, хатуулаг 1.04 мг-экв/л, төмөр 0.22мг/л, нитрат азот 0.02мг/л, сульфат 4.2 мг/л, хлор 3.5 мг/л, гидрокарбонат 65.9мг/л, магни 2.9 мг/л байна.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 104.9-114.5, эрдэсжилт 83.1-92.8 мг/л, хатуулаг 0.96-1.0 мг-экв/л, төмөр 0.04-0.01мг/л, нитрат азот 0.01-0.02мг/л, сульфат 8-9.3мг/л, хлор 2.8 мг/л, гидрокарбонат 53.7-58.6 мг/л, магни 2.9-3.9 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ. Хүснэгт-2
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нийт азот 2.4 дахин их байна
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ